Top

туз-ИЙн даргын мэндчилгээ

СМАРТ-КРАФТ ХХК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГА
Я.БААСАНДОРЖ
/МУ-ын Зөвлөх инженер/

Монгол орны цахилгаан эрчим хүч, барилгын салбарт хэрэглэгдэж байгаа нам хүчдэлийн хуваарилах самбарууд нь технологийн хувьд хоцрогдсон гар хийцийн аргаар угсрагдсан, өртөг өндөр, аюулгүй найдвартай ажиллагааг хангаж чаддаггүй, нэгдсэн стандарт, захиалгын аргачлалгүй байдаг.
Иймээс та бид өнөөдрийн эрчим хүчний байнгын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах, ард иргэдийн аюулгүй, амар тайван аж төрөх нөхцөлийг бүрдүүлэх, үнийн өсөлтийн дарамтыг үгүй хийхийн тулд уламжлалт хоцорсон техник технологиос зоригтойгоор татгалзаж, дэлхийн хөгжлийн чиг хандлага орчин үеийн эрчим хэмнэлттэй техник, тоног төхөөрөмж, технологийн эх үүсвэр рүү шилжих цаг хэдийнээ иржээ. Шинэ үеийн дэвшилтэт технологийн сонгодог жишээ болох олон улсын чанар стандартыг хангасан ABB брэндийн “MDMAX”, мөн “EASY PANELBORAD”, “E-SMART” нам хүчдэлийн хуваарилах самбаруудын сонгодог шийдлүүдийг Бид Монголын зах зээлд нэвтрүүлж байгаадаа баяртай байна. Түүнчлэн бид төслүүдээ зураг төсөл боловсруулахаас эхлэн, тоног төхөөрөмжийн угсралт, тохируулгын ажлыг бүрэн хэмжээгээр хийж захиалагчдад хүлээлгэн өгөх буюу “Түлхүүр гардуулах” зарчмаар ажилладаг юм.
Та бүхнийг бидэнтэй улам ойрхон, нягт хамтран ажиллаж бизнесийн ашиг орлогоо нэмэгдүүлнэ үү хэмээн урьж байна.

Та бүхний юу санасан есөн цагаан хүсэл биелэх болтугай.

Loading...
WordPress Video Lightbox Plugin