Top

“Смарт-Крафт” ХХК нь олон жилийн туршлагатай чадварлаг инженер, техникч бүхий нийт 50 орчим ажилтан, албан хаагчидтай.

Бид “Оюу толгой” ХХК-ийн стандартын шаардлагыг хангасан цахилгааны самбар үйлдвэрлэж эхэлсэн цагаас хойш нийт 500 орчим цахилгааны самбар шитийг угсарч, монголын хөгжлийг тодорхойлогч томоохон байгууллагуудад нийлүүлээд байна.

Манай компани нь 110/35 кв-ын дэд станц угсралтын ажлууд, 10/0,4 кв-ын ЦДАШ-ын ажлууд, Гадна дотор цахилгаан хангамжийн ажлууд, ХТП болон КТП-ны ажлуудыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгээд байна.

ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛУУДААС:

Баруун бүс, дорнод бүс, говийн бүс, Алтай-Улиастайн эрчим хүчний системүүдийг төвийн бүсийн эрчим хүчний систщмийн диспетчерийн хяналт, мэдээллийн нэгдсэн системтэй холбох ажил

110/35/6кВ-ийн Умард дэд станцийн 10кВ талын сүлжээг резистив газардуулгын горимд шилжүүлэх ажил

“Замын-Үүд ГЭГЭЭН” 15 Мвт-ын нарны цахилгаан станцын 110 кВ-ын ЦДАШ, 110/10кВ-ын “Замын-Үүд” дэд станцын өргөтгөлийн барилга угсралтын ажил

“Цогтцэций 50мвт салхин паркийн төсөл”-ийн хүрээнд 35/110 кВ-ын дэд станцын барилга угсралтын ажил

Яармагийн гүүр орчмын хорооллын 110/35/10 кВ-н 2х25 МВА чадалтай компьютерийн хяналт удирдлагын системтэй дэд станцын барилга угсралтын ажил, 110 кВ-ын АС-240/39 дамжуулагч утастай, 2х2 шилэн кабель бүхий аянгын тросстой ЦДАШ-ын зураг төсөл, барилга угсралтын ажил

Бөөрөлжүүтийн талын нүүрсний уурхайн 6кВ-ын ЦДАШ, 6/0,4кВ-ын дэд станц барих ажил

Loading...
WordPress Video Lightbox Plugin