Top

Уул уурхай, хүнд үйлдвэрүүд, цахилгаан хангамж, ус хангамж зэрэг бүхий л төрлийн үйлдвэрлэлийн хувьд найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах зорилгоор SCADA буюу Үйлдвэрлэлийн процессын хяналт удирдлагын системийг ашиглаж байна. SCADA системийг бүрэн утгаар нь хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтыг өгөөжтэй болгоход төхөөрөмжийн хүчин чадал, үүрэг функцүүдийг сайтар нягтлах, автоматжуулалтын тоног төхөөрөмж, хяналт удирдлагын програм хангамж, нэгдсэн сүлжээ, серверийн шийдэл гээд хоорондоо хамаарал бүхий олон тооны системүүдийг нэгтгэлийг үйлдвэрийн ашигт үйлийн коэффициент хамгийн өндөр түвшинд боловсруулан, гүйцэтгэх гээд систем интеграцчлалын маш нарийн ажилбарууд шаардагддаг.

Смарт-Крафт ХХКомпани нь үйлдвэрлэлийн автоматжуулалтын систем дээр ажилласан арвин туршлагатай. Бид хэрэглэгчийн онцлогт тохируулан автоматжуулалтын системийн бүрэлдэхүүн хэсэг бүрийн хувьд технологийн олон хувилбарт шийдлүүдээс сонгож, автоматжуулалтын системийг төлөвлөх, зураг төсөл, дизайн шийдэл гаргахаас эхлээд хангамж нийлүүлэлт, угсралт, суурилуулалт, интеграцчлах зэргээр түлхүүр эргүүлэх хэмжээнд хүртэл төслийг удирдан хэрэгжүүлдэг.

ҮНИЙН САНАЛ АВАХ

Та манай байгууллагатай хамтран ажиллахыг хүсвэл доор байрлах мэдээллийг бөглөнө үү. Бид тантай эргэн холбогдож хэрэгцээ шаардлагыг тодорхойлох болно.

ТА БИДЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ХҮСЭЖ БАЙНА УУ? ТИЙМ

Loading...
WordPress Video Lightbox Plugin